Харилцаагаа автоматжуул

Та ямар нэгэн facebook хуудас бизнесийн зориулалтаар хөтөлдөг бол чатбот, автомат хариулагчийн талаар сонсож байсан байх.
Чатбот гэж юу вэ?
Чатбот нь facebook чат дээрх мессежээр дамжуулан хэрэглэгчидтэй хүн шиг яриа өрнүүлэх програм хангамж юм. Түүний гол үүрэг бол хэрэглэгчдийн асуултанд хариулах замаар тэдэнд туслах бөгөөд автоматаар мэдээлэл өгөх, борлуулалтын сэжим бүртгэх, захиалга авах, худалдаа хийх, цаг авах, санал гомдол хүлээн авах гэх мэт харилцагчтай холбоотой функцуудыг бүрэн автоматжуулхад танд туслах болно.

sApp Shape Created with Sketch
2k
Ботууд
600K
Сэжим бүртгэл
2M
Харилцаа
49K
Захиалга
0-с эхлэх хэрэггүй

СОНГО, ТУРШ, ЗАХИАЛ

Та өөрийн бизнесийн салбарт тохирсон бэлэн чатбот шийдлийг түрээслэн авч зураг, текстээ сольж тавьснаар шууд ашиглахад бэлэн чатботтой болох болно.

146,000₮ 88,000₮

Турших Захиалах

146,000₮ 88,000₮

Турших Захиалах

146,000₮ 88,000₮

Турших Захиалах

146,000₮ 88,000₮

Турших Захиалах

146,000₮ 88,000₮

Турших Захиалах

146,000₮ 88,000₮

Турших Захиалах

Бизнесийн салбар чиглэлээс хамаарч чатботын хэрэглээ янз бүр байх ч, ерөнхийдөө автоматаар мэдээлэл өгөх, борлуулалтын сэжим бүртгэх, захиалга авах, худалдаа хийх, цаг авах, санал гомдол хүлээн авах, тусламж авах гэх мэт харилцагчтай холбоотой функцуудыг бусад програмын (crm, web, callcenter, quotes, helpdesk) тусламжтайгаар бүрэн автоматжуулж болно.

Онцлох функцууд

Чатбот угсрах цогц систем

”Грийн софт” ХХК нь 100% өөрсдийн хөгжүүлсэн чатбот бүтээх цогц платформтой компани бөгөөд хөгжүүлэлтэндээ ямар нэгэн 3дагч, үнийг хянах боломжгүй MANYCHAT, CHATFUEL гэх мэт програм ашигладаггүй.

Чатбот гэдэг нь танаас хамааралгүйгээр 24 цаг, 7 хоног, 365 хоногийн турш таны өмнөөс хүмүүстэй харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд худалдаа наймаа хийх хүртэл өргөн хүрээнд үйлчлэх чадвартай програм хангамж юм.

Автомат хариулагч

Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс ирсэн асуултанд оновчтой хариулах.

Захиалга, Бүртгэл

Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний цаг авах, үнийн санал авах, бүүр цаашлаад худалдан авалт ч хийх боломжтой.

Үйлдэлд дуудах функц

Call now / шууд залгах өөрийн вэб сайт руу чиглүүлэх гэх мэт үйлдэл хийх боломжтой.

Messenger сонордуулга

Хэрвээ та вэб сайттай бол вэб дээр орсон шинэ мэдээ мэдээлэл бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг бүх харилцаж байсан хүмүүст илгээх боломжтой.

Тайлан

Чатботтой үүсэх харилцаанаас хэрэглэгчийн өгөгдлийн сан үүсэх ба та өөрийн хуудсанд хандсан бүх хандалтын датаг өөрийн бизнестээ ашигтайгаар ашиглах боломжтой.

Масс мэдээлэл түгээх

Та өөрийн хуудас руу бичиж байсан бүх хүнд массаар нь мэдээлэл түгээх боломжтой бөгөөд inbox-д ирсэн захиаг 98% ийг нээж үздэг гэсэн судалгаа байдаг.

Борлуулалтын интеграци

Зөвхөн автомат хариулагч биш чатботоор ирж бүрэн хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлж болно.

  • Гомдол санал удирдах систем

    Чатботоор ирсэн гомдол хүсэлтийг санал гомдолын програмд бүртгэж асуудлыг шийдтэл нь хянах боломжтой.

  • СRM - Харилцагчийн сан үүсгэх

    Чатботоор ирсэн бүртгүүлсэн сэжим бүрийг CRM сиcтемд автоматаар бүртгэж борлуулалтын эцсийн алхам хүртэл хянах боломжтой.

  • Вэб сайт

    Вэб сайттай интеграци хийх боломжтой бөгөөд вэб сайтын блог нийтлэлийг чатбот дотор харуулах боломжтой.

  • Борлуулалтын систем

    Бүтээгдэхүүний каталогоо чатбот дотор харуулж бүр захиалга үүсгэж болно. Мессенжерээс гаралгүй онлайн худалдааны сайт дээр хийж болох бүх үйлдлийг Easybot хийж чадна.

Бизнесийн өсөлт + автоматжуулалт

Та өөрийн үүсгэж буй постоос борлуулалт хийх процессийг автоматжуулах боломжтой.

  • Сэтгэгдэлийн түлхүүр үг

    Та өөрийн постын сэтгэгдэл бичсэн хүмүүсийн агуулгаас хамаарч тохирох мэдээллийг автоматаар илгээх бүртгэх боломжтой.

  • LIVE видео

    Та LIVE аас сэтгэгдэл бичсэн хүмүүст бэлдсэн мэдээллээ автоматаар илгээх боломжтой.

  • Автомат лайк

    Бичсэн сэтгэгдэл дээр нь автоматаар лайк дарж, хариу бичиж чадна.

  • Захиалга авах

    Та өөрийн постын сэтгэгдэл бичсэн хүмүүсээс захиалга үүсгэх боломжтой.

Хэрхэн эхлэх вэ?

Хэрэгцээ шаардлага

Манай борлуулалтын менежертэй уулзаж хэрэгцээ шаардлагаа тодорхойлж өөрт тохирох үйлчилгээний багцыг сонгоно.

Холболт, хөгжүүлэлт

Бот үүсгэж пэйжтэй холбох Үндсэн цэсүүд, автомат хариултын зохиол гаргах ажлууд хамаарна. Хэрэглэгч чатботын бүх мэдээллээ өөрөө засах болон сайжруулах боломжтой байна.

Сайжруулах

Танай хувьд дижитал орчинд бүх зүйл дөнгөж эхэлж байгаа бөгөөд сайжруулах процесс тасралтгүй явагдах шаардлагатай.

Харилцагчийн сэтгэгдэл

Тэд бидний тухай

Тэдний амжилт бидний амжилт

Тэдний амжилт бидний амжилт

Manychat-г олон жил бизнестэй ашиглаж ирсэн бөгөөд Монгол яг ийм төрлийн үйлчилгээ байсныг сүүлд мэдэж ийшээ шилжиж ирсэн. Хамгийн бол давуу тал бол чатбот хийгээд орхих биш хэрхэн зөв логиктэй хийх вэ гэдгийг сургаж өгсөнд баярлалаа.

Junaid Hasan
CEO, Themeland

Чатботоор зөвхөн харилцан яриа л хийдэг гэж ойлгож байсан ч ард нь маш олон боломж байсныг эдгээр залуусаас суралцаж мэдлээ. Та бүхний ажилд амжилт хүсье.

Junaid Hasan
CEO, Themeland

Жижиг дунд бизнесийнхэн бид өмнө нь маш их цагийг хүмүүсийн асуултанд хариулах гэж үрдэг байснаа ойлгож авсан. Одоо ямар ч асуудалгүй зөвхөн үндсэн бизнесээ хөгжүүлэхдээ ихэнх цагаа зарж байна. Манай хуудас дээр хүмүүс хүссэн мэдээллээ чатботоос авч чадаж байгааг харах сайхан байна.

Junaid Hasan
CEO, Themeland

Түгээмэл асуулт хариултууд

- Бид өөрсдийн EASYBOT чатбот хөгжүүлэх системийг бий болгосон бөгөөд энэхүү систем дээрээ чатбот хөгжүүлж өгдөг.

- Чат хийлгэхэд танд хоёр төрлийн зардал гарна.
Нэгдүгээрт, Чатбот анх хийлгэхэд гарах зардал буюу setup fee хийх зардал.
Хоёрдугаарт, Чатбот үйлчилгээний сарын суурь хураамж, Суурь хураамжид чатбот системийг ашиглаж буй зардал, болон хэрэглэгчийн лимит мөн тусламж үйлчилгээний зардал багтсан болно.
Гуравдугаарт, Нэмэлтээр та өөрийн чатботоор бүтээгдэхүүний захиалга авах, төлбөр төлөх гэх мэт модуль ашиглах бол уг модуль нь тусдаа төлбөртэй байдаг.

- Хугацааны тухайд та анхан шатны мэдээлэл өгөх буюу энгийн харилцан яриа үүсгэх чатбот, бүтээгдэхүүний каталог танилцуулах, захиалга авах, төлбөр төлөх гэх мэт ямар түвшний чатбот авахаас хамаарч хугацаа тодорхой болдог. Энгийн чатбот материал нь бэлэн тохиолдолд ажлын 8 цаг дотор бэлэн болдог.

- Та өөрийн байгууллагын чатботоор хэрэглэгчдэдээ ямар мэдээллийг өгөхийг зорьж байгаагаас хамаарч үйлчилгээ, холбоо барих утас, хаягын мэдээлэл зэргийг бэлтгэнэ. Хэрэв бүтээгдэхүүн оруулах бол бүтээгдэхүүний зураг, товч тайлбар, үнэ гэх мэт мэдээллийг мөн бэлтгэнэ.

- Дийлэнхи тохиолдолд хэрэглэгчид мессенжерээ вэб сайттайгаа холбохыг чатботоо холбоно гэдэг. Хэрэв та вэбийнхээ баруун эсвэл зүүн доод буланд мессенжерийг холбохыг хэлж байгаа бол мессенжерээс холбох кодыг аваад вэбийнхээ админы холбогдох хэсэгт байршуулахад болно. Хэрэв та холбох гэдгийг өөр байдлаар ойлгож байгаа бол бидэнтэй утсаар холбогдож энэ талаар заавар зөвлөгөө авах боломжтой.

- Боломжтой. Хэрэв та чатботоороо өөрийн зарж буй бүтээгдэхүүний мэдээллийг захиалгыг авах гэж байгаа бол захиалгыг хүлээн авахаас эхлээд төлбөртэй төлөх хүртэлх бүх боломж манай. EASYBOT-д байдаг.

- Байгаа. Танай чатботод сард 5000 хүртэлх хэрэглэгч бичдэг бол сарын хураамж 50,000₮ байдаг.

- Бид танай чатботыг зохиолын дагуу хөгжүүлж өгсөний дараагаар чатботын админтайгаа ажиллах зааврыг та бүхэнд өгдөг. Та заавраа үзээд мэдээллээ шинэчлэхээс гадна, засах өөрчлөх бүрэн боломжтой.

Танд туслах уу?

Чатботыг бизнестээ ахисан түвшинд хэрхэн ашиглаж болох талаар манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Чатботыг бизнестээ ахисан түвшинд хэрхэн ашиглаж болох талаар манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Анар

Chatbot ecommerce

Марал

Chatbot lead generation

Наранчулуун

Co-Founder, CTO

Мөнхзаяа

Chatbot solution expert

Танилцуулга, үнийн санал

Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол бидэнд холбогдох мэдээллээ үлдээнэ үү.

Бид ажлын 2 цагт багтан таны и-мэйлээр хаягаар илгээх болно. Баярлалаа.